Оюутанд зориулсан үйлчилгээ
Эрдэм шинжилгээ, урлаг спортын өндөр амжилт гаргасан оюутнуудыг тогтмол урамшуулдаг. Мөн 5 улирал дараалан онц суралцсан оюутны сургалтын төлбөрийг 20-30% хөнгөлж, 3 дахь жилдээ онц суралцвал 4-р курст нь төлбөрийг бүрэн чөлөөлдөг.
5 улирал дараалан онц суралцсан оюутанд С.Зоригийн нэрэмжит тэтгэлэгт
хєтєлбєрт хамрагдах бvрэн боломжтой.
Англи хэлийг мэргэжлийн бvх ангиудад 4 жил заахаас гадна Герман, Япон,
Хятад, Солонгос хэлээр сонгон суралцуулдаг. 1999-2008 онуудад Д.Энхмаа,
А.Орхон, Т.Энхгал нарын оюутнууд англи хэлний зуны олимпиадад
амжилттай оролцож тэргvvн байр эзэлж байсан. 2007 онд Хятад хэлний
улсын олимпиадад оюутан Э.Алтансvх тэргvvн байранд шалгарч БНХАУ-ын
элчин сайдын яамны тусгай шагналаар шагнагдаж байсан
Тєрийн албан хаагчийн нэг хvvхдийн тєрєєс даах тєлбєр болон сургалтын
тєрийн сангийн зээлээр суралцах бvрэн боломжтой.
"Зориг"
сантай оюутнуудын сургалт, танин мэдхvй, харилцааны соёл эзэмшихэд
байнга хамтран ажилладаг.
Олон улсын ном зүйн ангиллыг ашигласан 7000 гаруй ном бүхий фонд, уншлагын танхим ажилладаг. Оюутны бүжгийн “SUN” хамтлаг болон мэтгэлцээний клуб, сагс,гар бөмбөгийн дугуйлан, Дэлхийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн гишүүн ”Шинэ Эрин”клуб, Монголын Оюутны Парламентийн гишүүн Оюутны зөвлөл ажилладаг.