3
4
5
6
   
  5

С. ЗОРИГИЙН НЭРЭМЖИТ “ САНКО “ МЕНЕЖМЕНТИЙН КОЛЛЕЖИД 2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1 С. Зоригийн нэрэмжит “Санко” Менежмеíтийн Коллеж нь 2008-2009 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох сургалтанд оюутан элсүүлэхдээ Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, БСШУЯ-ны сайдын 2005 оны 422 тоот тушаалаар батлагдсан “ Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, сургуулийн дүрэмд нийцүүлэн баталсан энэхүү дүрмийг баримтална.

1.2 Тус сургуульд оюутан элсүүлэхдээ элсэгчдийн мэргэжлийн чиг баримжаагаа сонгосон итгэл сонирхлыг үндэслэн ерөнхий шалгалтанд сургуулийн элсэлтийн шалгалтын босго оноог хангасан нөхцөлд БСШУЯ-аас баталсан хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

1.3 Элсэлтийн шалгаруулалтыг сургуулийн захирлын тушаалаар батлàсан комисс зохион байгуулах бөгөөд элсэлтийн ажлын зохион байгуулалт, сургуультай холбоотой нэмэлт мэдээллийг www.education.mn Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn веб сайтуудад байрлуулсан болно.

 

----------------------------------------------------------------------------------------------------------

Хоёр. Элсэгчдэд тавигдах шаардлага

2.1 Коллежид элсэгч нь бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн байвал зохино.

2.2 Ерөнхий шалгалтанд сургуулийн элсэлтийн шалгалтын босго оноог хангасан нөхцөлд харгалзах шалгуур болон нэмэлт шалгалтыг нэмж авахгүй бөгөөд энэхүү оноо нь элсэн суралцах үндсэн шалгуур болно.

----------------------------------------------------------------------------------------------------------

Гурав: Оюутан элсүүлэх шалгаруулалт

3.1 Коллежид БСШУЯ-аас баталсан хяналтын тоонд багтаан ерөнхий шалгалтанд авбал зохих нийт онооны 40% -аас дээш оноо авч сургуулийн элсэлтийн шалгалтын босго онооны болзлыг хангасан элсэгчдийг элсүүлэх бөгөөд нийслэл, аймаг, орон нутгаар элсэгчдийн тоонд хязгаарлалт тогтоохгүй.

3.2 Элсэгчдийн ерөнхий шалгалтанд авсан оноо тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын үнэмлэхний дундаж үнэлгээг харгалзан шийдвэрлэнэ.

3.3 Элсэхийг хүсэгч нь мэргэжлийн чиглэлүүдийн элсэлтийн шалгалт авах хичээлүүдийн улсын болон олон улсын олимпиадад шагналт байр, хүртэлх амжилт үзүүлсэн бол тухайн сонгосон чиглэлээр шалгалтгүйгээр шууд элсүүлнэ.

3.4 Элсэгч нь өмнө нь өөр мэргэжлээр их, дээд сургууль, коллеж төгссөн бол ерөнхий шалгалт өгөхгүйгээр өөрийн сонгосон мэргэжлээрээ тус сургуульд элсэн суралцах бололцоотой.

3.5 Тус сургуульд элсэх болзол хангасан элсэхийг хүсэгчдээс хийх шалгуурыг 2010 оны 07-р сарын 20-ны дотор эцэслэн шийдвэрлэж хариуг мэдээллийн хэрэгслээр биечлэн мэдэгдэнэ.

----------------------------------------------------------------------------------------------------------

Дөрөв: Өргөдөл хүлээн авагч , элсэгчдийг бүртгэх

4.1 Коллежид элсэхийг хүсэгч нь дараах материалыг бүрдүүлэн 2010 оны 07-р сарын 01-ний дотор сургуулийн хаягаар илгээнэ.

Үүнд:
4.1.1
Тус сургуульд элсэхийг хүссэн өргөдөлийг загварын дагуу бичих
4.1.2 Бүрэн дунд боловсролын болон түүнээс дээш шатны боловсролын баримт бичгийн баталгаажуулсан хуулбар.
4.2.3 Иргэний үнэмлэхний хуулбар
4.1.4 Цээж зураг 2 % / 3*4 /
4.2 Өргөдлийн хариуг буцах хаягийн дагуу 2010 оны 07- сарын 20-ны дотор өгнө.


4.3 Ерөнхий шалгалтын оноогоор тус сургуульд элсэх болзол хангаж хяналтын тоонд багтсан элсэгчдийг 2010 оны 08-р сарын 20-30 –ны өдрүүдэд өөрийн сургуулийн хичээлийн байранд бүртгэнэ. Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй бол сургууль орхисонд тооцож хасна. Элссэн элсэгчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байвал зохино.

Үүнд:
4.3.1
Иргэний үнэмлэх
4.3.2 Бүрэн дунд боловсролын болон түүнээс дээш шатны боловсролын бичиг баримт
4.3.3 Ерөнхий шалгалтын дүнгийн тодорхойлолт
4.3.4 Сурагчийн хувийн хэрэг, 10-н жилийн тодорхойлолт
4.3.5 Цээж зураг 3 % зураг / 3*4 /
4.3.6 Бүртгэлийн хураамж 4000 төгрөг
4.3.7 Хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлтөөр төлбөр төлөх бол холбогдох баримт бичгийн бүрдүүлэн авчрах