3
4
5
6
   
  2

С.Зоригийн нэрэмжит магадлан итгэмжлэгдсэн
Санко менежментийн дээд сургууль

Гэгээрлийн сайдын 1997 оны 6-р сарын 12-ны 169 тоот тушаалаар байгуулагдсан
Бүртгэлийн дугаар-87/960201
Захирал А.Оюун
Боловсрол Бакалаврын дээд боловсрол
Суралцах хугацаа :4жил
Үндсэн багшийн тоо:18
Эрдмийн зэрэг цолтой багшийн тоо: 14

Эрхэм зорилго

Олон улсын жишиг хандлагад нийцсэн, бие даан өрсөлдөх, хөрвөх боломжийг хангасан, нийгмийн эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц, (өндөр мэдлэгтэй, соёл хүмүүжилтэй, ариун ёс суртахуунтай мэргэжилтэн бэлтгэх шаардлаганд нийцсэн) дээд боловсрол эзэмших таатай нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Сургуулийн онцлог:

Орчин үеийн хичээлийн тохилог өөрийн байртай ба оюутны дотуур байртай. Компьютерийн лаборатори, хэлний аудио видео болон хувилагч тоног төхөөрөмж бүхий кабинетуудтай.
Санхүүгийн менежмент, аялал жуулчлалын менежмент, үйлдвэрлэлийн менежмент, зочид буудал, зоогийн газрын менежмент, бизнесийн менежмент мэргэжлээр 4жил суралцуулж бакалаврын дээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Дээд боловсролын менежментийн хүрээлэнгийн шалгаруулалтаар 2005-2006 оны хичээлийн жилийн шилдэг менежменттэй ТОП сургуулиар шалгарч өргөмжлөгдсөн.
Удирдлага, эдийн засгийн сурггалт эрдэм шинжилгээний байгууллагуудын консорциумын гишүүн сургууль бөгөөд 11 удаагийн төгсөлт хийв.

Манай давуу талууд:

• Олон жил тогтвортой сургалт явуулж байгаа, магадлан итгэмжлэгдсэн хувийн ууган сургуулиудын нэг.
• Сургалт явуулах таатай орчинг бүрдүүлсэн өөрийн байр, тохилог анги танхимтай
• Өндөр боловсролтой эрдэмтэн, мэргэшсэн залуу багш нартай
• Интернэтийн лаборатори
• Эрдэм шинжилгээний хурал
• Номын сан
• Англи, Япон хэлний сургалт
• Ажлын байрны баталгаа
• Магадлан итгэмжлэгдсэн сургуулийн хувьд Боловсролын төрийн санд хамрагдах бүрэн боломжтой
1. Нэн ядуу өрхийн суралцагчдад өгөх тусламж
2. Бүтэн өнчин суралцагчдад өгөх 100%-ийн тусламж
3. Буцалтгүй тусламж
4. Хөнгөлттэй зээл
5. Малчин өрхийн суралцагчдад өгөх тусламж-ийг тус тус авах боломжтой

 
 
3